зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Нямсүрэн: Коронавирусний улмаас 130 цэцэрлэг, 41 сургуулийн сургалт цахимд шилжээд байна

2021-9-09
0
ЖИРГЭХ

“Байцаагчийн нэг өдөр” булангийн энэ удаагийн зочноор МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн оролцож байна.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтын явц, үр дүн ямар байна?

-МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна.

Эхний шатны буюу сургалтын орчны аюулгүй байдал, сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, хангамж хүрэлцээ, шинэ хичээлийн жилийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулахад чиглэсэн шалгалтыг 08 дугаар сарын 11-нээс 09 дүгээр сарын 03-ны хугацаанд хийсэн. Хоёр дахь шатны хяналт шалгалт сургалтын байгууллагын эрүүл ахуйн нөхцөл шаардлага, үдийн хоолны үйлчилгээ, сургууль орчмын бүсийн худалдаа үйлчилгээ рүү чиглэх ба 09 дүгээр сарын 17 хүртэл  үргэлжилнэ. Уг шалгалтад сургуулийн өмнөх боловсролын 478, ерөнхий боловсролын 271 байгууллага болон 33  дотуур байр, 8 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 2 их, дээд сургууль хамрагдаад байна. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамрагдалт 70,  ерөнхий боловсролын хамран сургалт 98  хувьтай байна.

-Цар тахлын нөхцөл байдлын улмаас нэг ангид суралцах хүүхдийн тоог цөөрүүлсэн. Энэ асуудал багшлах боловсон хүчний нөөц, хүрэлцээ хангамжид хэр нөлөөлж байна вэ?

-2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 122 сургуульд 923, 146 цэцэрлэгт 649, нийт 1572 багш, ажилчдын сул орон тоо зарлагдаж, сонгон шалгаруулалт явуулсан. Орон нутагт технологи, хөгжим, математик, бага ангийн багш дутагдалтай, сул орон тоо зарлагдсан хэвээр байна. Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдэд  арга зүйчгүй,  үйлчлэгчийн орон тоогүй,  эмчгүй байгаа нь короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах  арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна.

-Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлснээс хойш цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ, сургалтын байгууллагуудад?

Одоогийн байдлаар цар тахлын улмаас  танхимын сургалтаас цахимд шилжсэн цэцэрлэг орон нутагт 112, нийслэлд 18 байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд орон нутагт 100 хувь цахимд шилжсэн 28, зөвхөн бага ангиуд нь цахимд шилжсэн 106,  нийслэлд  13 сургууль бүрэн цахимд шилжсэн байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн мэдээллээр багш  болон 12-оос дээш настай сурагчдын 90 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн 12-17 насны хүүхдийн 86.6 хувь нь 1 дүгээр, 70.4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан. Танхимын сургалтын үед сургууль, цэцэрлэг бүрт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний баг ажиллаж, тухайн сургалтын байгууллагын онцгой комиссын үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

-Энэ хичээлийн жилийн бэлтгэл үйл ажиллагаа өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог байна вэ?

-Хэдийгээр Ковид-19 цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа ч түүнийг даван  туулахын тулд Монгол Улсын Засгийн Газар, БШУЯ-аас сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө гарган бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ хүрээнд дараахь шинэлэг бөгөөд ололттой ажлууд хийгдсэн. Тухайлбал:

  • -2021-2022 оны хичээлийн жилд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц ерөнхий боловсролын 30 сургуульд сэтгэл зүйч, нийслэлийн 25 цэцэрлэгийн 60 бүлэгт туршилтаар ээлжийн багш ажиллуулж эхэллээ.
  •  
  • -Суралцагчдын нас биеийн онцлогт тохирсон эрүүл, шим тэжээллэг хоол хүнсийг тэнцвэртэйгээр хүргэх боломжийг ханган 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдахаар боллоо.
  •  
  • -Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтоосон хугацаанд хийж, цар тахлын үед нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөх түр журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллахаар нийслэлийн ерөнхий боловсролын 29 сургуулийн сурагчдад 37 чиглэлд 37 автобус үйлчилж байна.
  •  
  • -Нийслэлд 2021-2022 оны хичээлийн жилийн бодлого, зорилт, сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга, сургалтын арга зүйн мэдлэг,чадварыг нэмэгдүүлэх цахим сургалтыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 22,556 багшийг хамруулан зохион байгуулсан, сургууль, цэцэрлэгүүд цахим сургалт, теле хичээл зохион байгуулах боломж, туршлагатай болсон зэрэг ололттой олон ажлыг хийж бэлтгэл хангасан байлаа.

-Жилийн жилд барилга байгууламжийн хүрэлцээгүй байдлын улмаас сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалтын асуудал хөндөгддөг. Энэ жилийн тухайд ямар байна?

-Сайн тал нь энэ онд нийслэлд 8 ерөнхий боловсролын сургууль, 2 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 16 цэцэрлэг, 1  дотуур байр  ашиглалтад орж цэцэрлэгийн хүчин чадал 2700 ороор, сургуулийн хүчин чадал 5900 суудлаар нэмэгдлээ. Мөн сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, барилгын засварын ажил хугацаандаа дуусаагүй асуудал ч гарлаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 24-р цэцэрлэгийн их засвар тендэртэй холбоотойгоор хугацаа хоцорсон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэг, Хүдэр сумын цэцэрлэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр цэцэрлэг, Дундговь аймгийн Мандалговь сумын 3-р цэцэрлэг, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын цэцэрлэг, Хэрлэн сумын 3-р цэцэрлэг, Говь-Алтай аймгийн төвийн 3,5,8 дугаар цэцэрлэгийн засвар, өргөтгөлийн ажил дуусаагүй байгаагаас хичээл эхлэх боломжгүй байна.

Нийслэлд энэ хичээлийн жилд 69 сургууль, цэцэрлэгт их засвар хийхээр төлөвлөсөн ч 20 сургууль, цэцэрлэгийн засварын ажил 81 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлд  шинээр баригдсан төрийн өмчийн 6 цэцэрлэг улсын комисс бүрэн хүлээж аваагүй, 6 аймгийн 10 цэцэрлэг, 1 ерөнхий боловсролын сургуулийн барилгын засварын ажлын гүйцэтгэл 50 хувьтай байгаа зэрэг  шалтгаанаар хичээл эхлээгүй.

-Шинээр ашиглалтад орсон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдэрсэн гэж ойлгож болох уу?  

-Сайхан барилга байгууламж шинээр ашиглалтад оруулж байгаа нь сайн хэрэг боловч сургалтын үйл ажиллагаа жигдэрсэн гэж үзэх боломжгүй байна. Нийслэлийн 297, 301-р цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдоогүй, 63 дугаар цэцэрлэгийн шинээр ашиглалтанд орсон 2-р байрыг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд нэмэлт бичилт хийгээгүй, орон тоо батлагдаагүй, зөөлөн эдлэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, тоглоом наадгай олгогдоогүй, 302, 297-р цэцэрлэг цахим хичээл явуулах техник хэрэгслээр хангагдаагүй байна. Увс, Баян-Өлгий, Орхон аймгийн хүүхдийн цэцэрлэгүүдийн тоглоом наадгайн хангалт 40 хувьтай, шинээр баригдсан цэцэрлэгүүдийн сургалтын хэрэглэгдэхүүн дутагдалтай байна.

Ерөнхийд нь харвал хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд цэцэрлэгүүд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан гадна тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах үүднээс засвар үйлчилгээ, будаг замаск хийж өнгө үзэмжээ  сайжруулсан, анги танхимын тохижилт 90 хувь, гадна тоглоомын болон биеийн тамирын талбайн тохижилт, стандартын шаардлага хангалт 60 хувьтай байна.

Цаашид Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хоцрогдол арилгах, нөхөх хөтөлбөрийн агуулга боловсруулах, суралцагч бүрийн гарааны үнэлгээг хийх,  мэдлэг, чадварыг оношлох, тест боловсруулж, хоцрогдлыг хэрхэн нөхөх талаар Боловсролын хүрээлэн, аймаг, нийслэлийн Боловсролын  газар, Боловсрол, соёл урлагийн газрын  аргазүйчид мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж ажиллах шаардлагатай байна. Багшийн ажлын ачааллыг хянах, багш, суралцагчдын сэтгэл зүй, эцэг эхчүүд хүүхэдтэй ажиллах арга барилд суралцахад хамтарч ажиллаж, туслалцаа үзүүлэхэд анхаарах. Мөн эрсдэл өндөртэй энэ үед сургалтын үйл ажиллагаанд оролцогч бүх талууд сургуулийн захиргаа, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид тус бүрдээ үүрэг хариуцлагаа өндөржүүлж хамтран ажиллах нь юу юунаас илүү чухал болоод байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
"Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    2 цаг 23 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    2 цаг 41 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    3 цаг 16 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    3 цаг 16 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    3 цаг 40 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    4 цаг 25 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    4 цаг 34 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    4 цаг 46 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    5 цаг 10 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    6 цаг 28 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    6 цаг 33 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    6 цаг 43 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    7 цаг 3 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    7 цаг 6 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    7 цаг 36 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    7 цаг 41 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    7 цаг 54 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    8 цаг 9 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    8 цаг 33 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    8 цаг 48 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Хонг Конгийн багтай тоглоно
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК