Сүхбаатарын талбайд яг одоо "Хот өвөлд бэлэн" арга хэмжээ зохион болж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын инженерийн хангамж, гэрэлтүүлгийн ашиглалт, хог хаягдлын үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажил, шуурхай ажиллагааны бэлэн байдлыг шалгах, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөх, харилцан туршлага солилцох юм байна. “Хот өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр 09:00-17:00 цагт хүртэл үргэлжлэх юм.