Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хувийн зүгээс аймгийнхаа зарим сумдыг нэн тэргүүнд шаардлагатай байгаа түргэн тусламжийн автомашинаар хангаж эхлээд байна. Ковид-19 цар тахлын дэгдэлт эрс нэмэгдсэн энэ хүнд цагт үед яаралтай тусламжийн автомашин нэн шаардлагатай сумдын асуудлыг төсвөөс биш өөрийн зүгээс шийдвэрлэж байгаад эрүүл мэндийн салбар болоод сумдын иргэд талархаж байна. Өмнө нь Баяннуур суманд хүн эмнэлэгт автомашин хандивлаж байсан бол энэ удаа Орхон сумын эмнэлэгт ийнхүү БНСУ-д үйлдвэрлэсэн Хуандэй маркийн автомашиныг хандивлалаа. Мөн сумын сургуулийн дотуур байранд амьдардаг сурагч болон цэцэрлэгийн багачуудад зөөлөн эдлэл ор хөнжлийн цагаан хэрэгсэл, амны хаалт зэргийг зориулан гардууллаа.