Дорнод аймагт коронавирусний шинжилгээ авах цэгт дугаарлан зогсож байсан 56 настай иргэн цус алдаж, газар дээрээ амь насаа алдсан харамсалтай явдал гарчээ.
Тус иргэн уушгины хорт хавдартай байжээ.
Улмаар Улаанбаатарт эмчлүүлж байгаад аймгийнхаа эмнэлгийн хяналтад орсон хүн байсан аж. Тэрбээр эмнэлэгтээ үзүүлэхээр ПСР шинжилгээний цэгт дугаарлаж байжээ.