Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, энэ оны есдүгээр сарын 9-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн пүрэв гаригт асрамж, халамжийн төвүүдэд ажиллахаар болсон байна. Өчигдөр хуваарийн дагуу ажлын хэсэг “Гэрэл”, “Донбоско” хүүхдийн асрамжийн төвд ажиллажээ. Ажлын хэсэг тус төвүүдэд хүүхдийн хувийн хэргийн бүрдэл, хөгжлийн төлөвлөгөө, гэр бүлд түшиглэсэн үйлчилгээ, бие даан амьдрах хөтөлбөр, гэр бүлд эргэн нэгтгэх үйл ажиллагааг сайжруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.