“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Уламжлалт энэхүү арга хэмжээг есдүгээр сарын 16-23-ны хооронд зохион байгуулах ургацын баярт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд олон нийтэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Халдвар хамгааллын дэглэмээс шалтгаалж энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайг сонгожээ.