Баянгол дүүргийн 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу “Од” кино театрын голын замын хэсгийг буюу 60 дугаар байрнаас "Шинэ Дорно" зоогийн газар хүртэлх автозамын хөдөлгөөнийг түр хааж 0.534 км автозамын асфальт бетон хучилтын ажил хийгдэнэ. Энэ сарын 10-ны 22:00 цагаас энэ сарын 14-ний 06:00 цаг хүртэл дөрөв хоногийн хугацаанд зам засвар, арчилтын ажил хийгдэх аж. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.