АТГ-ын Олон нийтийн зөвлөл гэсэн албан тушаалд тулаанч залуу “Ангууч” хочит Б.Баттөр томилогдсон билээ. Тэрбээр энэ талаар өөрийн байр сууриа цахим хаягтаа ийн бичиж үлдээжээ.
Б.Баттөр: АТГ-ын олон нийтийн зөвлөл гэдэг нь улс орон цахимжиж виртуал болж байхад нүднээс далд шийдэгдэж чадаагүй авлигын олон бусармаг асуудлыг нийгэмдээ ил тод болгохоор ажиллах, нийгмийн дуу хоолой болсон баг бүрэлдэхүүн юм. Ашиг хонжоо, эрх ашиг хараагүй, цалингүй өөрсдийн хүсэл зоригоор нийгмийн дайсан болсон энэ авлигын эсрэг залуучуудаа төлөөлж өөрийн дуу хоолойгоо бидэнтэй нэгтгэх үү гэдэг саналыг би хүлээн зөвшөөрсөн юм. Битгий санаа зовоорой. Би улс төр орохгүй, зарим хүн бүрэн ойлгоогүй, их л буруу боддог бололтой. Сошиалыг хэрэгтэйгээр ашиглаж, зөв зүйлд нөлөөлье гэж бодож зорьсон билээ. Ер нь ярихаас, бичихээс илүү бодит оролцоотой байна гэдэг нь л чухал шүү. Хүсвэл чи ч үүнд хамт оролцож болно шүү дээ. Мөн би Монгол Улсаа төлөөлөн тулалдахаар гадны оронд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ. Бүгдээрээ чаднаа" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (1)