Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3240 халдварын тохиолдол илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 252,648 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлын 1705 нь нийслэлд, 1535 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 3899 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харамсалтай нь, коронавируст халдварын улмаас 14 хүн нас барсан байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (1)