Дэлхийн бас Монголын зохиолчдын шилдэг болоод шинэ уран бүтээлээр хэвлэгдэн гардаг “Улирал ба Зохиолч” сэтгүүл энэ улирлын онцлох зохиолчоор Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийг, онцлох номоор зохиолч Б.Ойдовын “Ганлингийн дуу” романыг тус тус шалгаруулжээ. Энэхүү сэтгүүлийг эрхлэн гаргадаг Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Нямаа: “Ганлингийн дуу” роман бол сэдвийн хувьд ч, бичлэг, судалгаа, баримтын хувьд ч Л.Түдэвийн “Оройгүй сүм” романтай энэ зэрэгцэхүйц бүтээл" гэж онцолжээ.