Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 48 цэг 09:00-17:00 цагт ажиллана.
Эдгээр цэгт 69 багийн 350 эмч, ажилтан ажиллан 7694 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн өнөөдрөөс эхлэн нийслэлийн 18-аас дээш насны иргэд сайн дурын үндсэн дээр нэмэлт сэргээх буюу гуравдугаар тунд хамрагдах боломжтой юм.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг танилцуулж байна.