Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, "Сонгины амралтын гүүр" Туул голын усанд нэг иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ живжээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид дуудлагыг өчигдөр 18:53 цагт хүлээн авч эрэн хайхад Сонгинохайрхан дүүргийн харьяат 32 настай иргэн Т усанд живсэн байжээ. Аврагчид 31 км замыг туулж, 3 км-т эрэн хайсан байна.