Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Арктай шар байрны урд 20 дугаар сургуулийн хойно нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй барьсан 53 тоосгон гараашийг чөлөөлсөн газар дээр хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил авто зогсоолын хучилтын ажил хийжээ.
Ирэх аравдугаар сард багтан ойр орчмын тохижилтын ажлыг иж бүрнээр нь хийж дуусгах аж. Ингэснээр иргэд, оршин суугчид ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл (1)