Нийслэлийн боловсролын газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга "Өнөөдрийн байдлаар цахим хэлбэрт бүрэн шилжсэн таван сургууль байна. Тодруулбал, Монгол тэмүүлэл, Хангай Цогцолбор сургууль, Нэгдүгээр сургууль, 52-р сургууль, 118-р сургууль цахимд шилжсэн. Эдгээр сургуульд нийт 11 мянга 703 сурагч багтаж байна. Нийт 218 бүлгийн 13 мянга 240 сурагчийн сургалт цахим хэлбэрт шилжсэн. Мөн хичээлийн шинэ жил эхэлснээс хойш халдвар авсан 252 сурагч байгаа бол ойрын хавьтал 6300 орчим сурагч байна.
Харин 686 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс зургаан цэцэрлэг цахимд шилжсэн. Эцэг эхчүүдтэй хариуцлагын гэрээ байгуулсан.
Боловсролын салбарын ажилтнуудын 97.3 нь бүрэн тундаа хамрагдсан. Үлдсэн хувь нь эрүүл мэндийн болон тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтаа хамрагдаагүй байна" гэв.
Б.Баатар