ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох Арбидол эмтэй холбоотой асуудалд тайлбар өглөө.
Тэрбээр “Арбидол эм бол ерөнхий үйлдэлтэй эм. Өмнө нь томуу, томуу төст, вирусний эсрэг үйлчилгээтэйгээр ашигладаг байсан. Цаашид ч хэрэглэнэ. Цахим сүлжээгээр Арбидол эмийг хаслаа гээд байгаа. Хасаж байгаа юм байхгүй.
Харин өвөрмөц үйлдэлтэй эм гэдгээс хасаад ерөнхий үйлдэлтэй эм гэдэг ангилал руу оруулж өгсөн юм. Энэ нь SARS-CoV-2 зориулж гаргасан эм биш.
Арбидолыг уугаад олон хүн эдгэсэн. Эмчийн заалтаар хэрэглэх ёстой. Энэ эмийг хэрэглэж болно гэхээр иргэд дур мэдэн өөрсдөө эмийн сангаас очиж аваад байна. Арбидолыг томуу, амьсгалын замын өвчин, коронавирусний үед ч хэрэглэж болно.
Гэхдээ эмчийн заавраар уухгүй бол элэг хордуулж болзошгүй” гэлээ.
А.Сүх