ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахимаар холбогдож, цаг үеийн асуудлаар үүрэг, чиглэл өглөө.
Энэ үеэр тэрбээр зэвсэгт хүчний албан тушаалтнуудыг хувийн унаагаар ажилдаа ирэхийг хоригложээ. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг "Энэ нь нэгд, түгжрэл үүсгэж байна. Хоёрт, шатахууны эрэлтийг ихэсгэж, хомсдолыг бий болгож байна. Нөгөө талаас хувь хүний амьдралд ч багагүй зардал гарч байгаа. Иймээс нийтийн тээврээр зорчих, алслагдсан нэгтгэл, ангийн хувьд хүний тооцоог сайн хийсний үндсэн дээр албаны автобусны хүртээмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ үед хүнгүй орчинд маскаа тогтмол солих, хүн хоорондын зайг сайн барих, гар ариутгагчийг тогтмол авч явах, байнгын хэрэглээ болгох хэрэгтэй" гэжээ.
Мөн бүх нэгтгэл, ангийн захирагч нарын албаны машинд байршил тодорхойлогч төхөөрөмжийг тогтмол ажиллуулах, нэн шаардлагатай ажлаас бусад илүү хөдөлгөөнийг хязгаарлах ёстой гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл (10)