Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн туслалцааны агентлагийн Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсад хэрэгжүүлж буй техникийн тусламж үзүүлэх төслийн хүрээнд “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи, арга аргачлал” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалтыг цаашид Орхон, Завхан, Өвөрхангай, Дорноговь, Дорнод аймгуудад зохион байгуулах бөгөөд 21 аймгийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын эмч, сувилагч нар бүсчлэн хамрагдах юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд зөвхөн Ковид-19 цар тахлын үед төдийгүй цаашид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжрахад нөлөө үзүүлэх юм.