Монголын боксын холбоо МУГТ Э.Цэндбаатар, тамирчин О.Тулгаттай сорил тэмцээнд тулалдуулж, ялсан тамирчныг нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл дээрх шийдвэрийн талаар Э.Цэндбаатар цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж, талархал илэрхийллээ. Тэрбээр "Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ард түмэнд намайг зөвөөр ойлгуулж өгсөн Лодойсамбуу ахдаа баярлалаа. Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэн Монголын Боксын Холбооны шинэ ерөнхийлөгч Х.Нямбаатар болон удирдах зөвлөлийн гишүүддээ маш их баярлалаа гэж хэлээд би улам илүү их хичээж та бүхнийхээ итгэлийг алдахгүй өндөр амжилт үзүүлэн бэлэг барих болно. Хүндэтгэсэн: Э.Цэндбаатар" гэжээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)