ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 33 дугаар хурлаар манай орны болон ОХУ-ны Увс нуурын хотгорыг ЮНЕСКО-гийн хил дамнасан шим мандлын нөөц газраар бүртгэлээ. “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газрыг Шим мандлын нөөц газраар бүртгэснээр хил дамнасан бүс нутаг дахь биологийн олон янз байдал сайжирна. Мөн олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, усны шувууд хамгаалагдаж тэнд амьдарч байгаа нутгийн иргэд, байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэн иргэдийн амьжиргааг нь дэмжсэнээр хамгааллын менежментэд ахиц гарах юм.