Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.
Тодруулбал, дүүргийн нутаг дэвсгэрт 2022 онд авто зам тавих байршлууд дээр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай ажлын хэмгийнхэнтэй хамт ажилласан юм.
Энэ үеэр удирдлагууд авто зам тавих байршлуудын нөхцөл байдлыг дүгнэн дүүргийн хэд, хэдэн бүсийг дайран өнгөрөх авто замын бүтээн байгуулалтын зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар санал солилцон, шийдэлд хүрлээ.
Дүүргийн хэмжээнд 2019-2021 онд Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 32 байршилд 36 км авто зам ашиглалтад орсон бөгөөд эдгээрийн ихэнх нь 7-14 метрийн өргөнтэй авто замууд юм.