"Намрын ногоон өдрүүд Үндэсний үйлдвэрлэл-2021" нэгдсэн арга хэмжээ Төв Цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Эх орны хөрсөнд ургасан ногооны дээжийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор ХХААХҮ-аас тус арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Нийслэлийн 9 дүүргийн 25 байршилд долоон аймаг, долоон дүүрэг, 12 сумын 349 тариалан эрхлэгчдийг хамруулжээ.
Дэлхий нийтийг хамарсан коронавирусний халдварын тоо буурахгүй байгаа энэ цаг үед нийслэлийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, бизнес эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр НОК-оос худалдаа, хоол, үйлдвэр үйлчилгээ, амралт, аялал зугаалгын 20 гаруй мянган ААН-үүдтэй "Хариуцлагын гэрээ" байгуулж ажиллаж буй. Халдвар хамгааллын дэглэмэ сайтар баримтлан нийслэлийн иргэдийг хүнс, хүнсний бүтээгдэхүүнээр хангах ажилд амжилт хүсье хэмээн хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ.
А.Сүх