Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд коронавирусний халдвар олноор илэрч, голомтлон халдварлаж байгаа тул УОК-ын шуурхай штаб, Сүхбаатар дүүргийн шуурхай штаб нарын өгсөн зөвлөмжийн дагуу шүүгчид болон шүүхийн тамгын газрын ажилтнуудаа гэртээ тусгаарлагдан халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, шүүхийн байранд ариутгал хийхээр болжээ.
Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн энэ сарын 21-ний өдрийг хүртэл шүүхийн үйл ажиллагааг зогсоожээ.