ХХААХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд гурав дахь өдрөө болж байна. Монгол орны хөдөө аж ахуйн салбарын бүхий л мэдээллээ 7 хоногийн турш нэг дороос авах боломжтой. Өнөө өглөө “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа болсон бол одоо Ургамлын гаралтай хүнс үйлдвэрлэгчдийн өдөрлөг болж байна. Энэ үеэр бялуу, амттаны үйлдвэрлэлийн танилцуулга, шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн болох гэнэ. Харин дараа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит Грантын шагнал хүртсэн бүтээлүүд, Гарааны компаниуд, инновацийн бүтээгдэхүүнүүдийн танилцуулга, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өдөрлөг болох юм. Үүгээр мастер тогоочдын шоу, ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэг, бариста&бартендер шоу арга хэмжээ болно.