Нийслэлийн хэмжээнд вакцины нэмэлт сэргээх тунд нийт 2,009 иргэн хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна. Мөн 2,861 жирэмсэн эх, 12-15 насны 65,197, 16-17 насны 25,729 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.