Энэ жил улсын хэмжээнд 400 орчим цэцэрлэг, сургуулийг орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгох аж.
Энэ талаар БШУ-ын сайд Л.Энх-Амгалан "Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр хамтран нүхэн жорлонтой 800 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор зорьж байгаа. Энэ онд 50 хувь буюу 400 орчмыг нь барьж ашиглалтад оруулахаар компаниуд ажиллаж байна.
Энэ өдрүүдэд манай яамны хөрөнгө оруулалтын газраас дээрх бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцахад эхний ээлжийн 50 гаруй сумын 180 гаруй обьектод суулгалт, угсралтын ажил үр дүнтэй үргэлжилж байна.
Жишээ нь, Завхан аймгийн тухайд Тэс, Баянтэс, Асгат сумдын 10 обьект арваннэгдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орно. Удахгүй сумдын сурагчид маань эрүүл аюулгүй орчинд суралцах тав тухтай орчин нөхцөл бүрдэнэ" гэлээ.