Амьд хөгжмийн ертөнцөд алдашиж буй “The Hu” хамтлагийн уран бүтээлчид АНУ-д аялан тоглолт хийж байна. Тэд Нью-Йорк хотын амьд хөгжим шимтэн сонирхогч залууст уран бүтээлээ хүргэж байгаа бөгөөд тэдний тоглолтыг дэлхийн алдарт кино жүжигчин, “Оскар”-ын шагналт Вупи Голдберг үзэж сонирхсон байна. Вупи Голдбергийг манайхан андахгүй. Дэлхий дахиныг 1992 онд байлдан дагуулсан Холливудын “Sister Act” буюу та бүхний мэдэхээр “Гэлэнмаа болсон нь” кинонд гол дүрийг бүтээсэн жүжигчин билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)