Хилийн 0285 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Ц.Цэнд-Аюуш наймдугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын талаас зургаан иргэн хил зөрчсөнийг илрүүлэн саатуулсан байна. Хилчин хүний авхаалж самбаа, сонор сэрэмж, ур чадвараа гарган хил зөрчигч саатуулсан дэд түрүүч Ц.Цэнд-Аюушийг Орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ойн өдөр Монгол Улсын Онц хилчин тэмдгээр шагналаа. Ц.Цэнд-Аюуш нь Хүний их эмч мэргэжилтэй бөгөөд Увс аймгийн Сангил сумаас 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагад өөрийн хүсэлтээр ирсэн цэргийн албанд ирсэн байна.
Сэтгэгдэл (2)