Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөхний хорт хавдрын мэс заслыг анх удаа хийжээ. Энэ талаар эмч Б.Түвшин “ХСҮТ-ийн эмч Б.Одбаяр эмч найз маань ирж хийлээ. Бид аймгийн эмч нараа мэс заслын нарийн мэргэжлүүдээр төрөлжүүлэн дотоод гадаадад сургаж хавдрын асуудал орон нутагтаа бүрэн шийдэгддэг болгох төлөвлөгөөтэй байна. Анагаах ухаан бол багийн ажил. Хавдар судлалын үндэсний төв, нийт багш нар энэ үйлийг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Бид хичээнэ ээ" хэмээн хэллээ.