Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 39 цэг 09:00-17:00 цагт ажиллана. Эдгээр цэгт 60 багийн 311 эмч, ажилтан ажиллаж, 5022 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна. Мөн 2868 жирэмсэн эх, 12-15 насны 65514, 16-17 насны 25830 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.