Сүүлийн өдрүүдэд шатахууны хомсдол үүсэж, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд АИ-92, АИ-95 шатахууны борлуулалтандаа хязгаарлалт хийгээд буй. Тодруулбал, зөвхөн өөрийн компанийн карттай хэрэглэгчдэд, эсвэл гэрээт байгууллагуудад шатахуун олгох, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаартайгаар борлуулах болсон. Тэгвэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл аж. Тиймээс ШӨХТГ-аас дээрх үйлдэл нь:
-Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах гэж заасныг
-Хэрэглэгчийн тухай хуулийн 7.12 дугаар зүйл
-Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг
-Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг зөрчиж байна. Тиймээс шатахуун борлуулахдаа хэрэглэгчийн зөвхөн өөрийн компанийн карттай эсвэл гэрээтэй гэж ялгах, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаарлалт тогтоон борлуулалт хийж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг шаарджээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (3)