Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" нэгдсэн арга хэмжээ өнөөдөр өндөрлөнө. Нийслэлчүүдэд хөдөө аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг долоо хоногийн турш танилцуулж, үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гарт анхны үнийг санал болгосон энэхүү арга хэмжээнд оролцогчид зохион байгуулалт сайн болсныг онцолж байна.
Өнөөдөр 10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа 13.00-13.30 Хаалтын арга хэмжээ 13.30-14.30 Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болох юм.