НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ сарын эхээр нэгэн сэтгэгдэл оруулсан нь олны гайхшруулж, өөрийгөө онигоонд оруулаад авсан. Тодруулбал, Тэрбээр өөрийн цахим хуудснаа "Хүүхдэдээ ийм тоглоом авч өгсөн байсан юм. Гэтэл ижил хүйстнийг дэмжсэн, өдөөсөн өнгө, логоо, туг, яриа байдгийг олж мэдлээ. Онцгүй сэтгэгдэл төрлөө, тоглоомыг хогын саванд хийсэн, мөн нийтийн тээвэрт мөнгө төлж рекламаа тавиулсан байсныг нь бас хуулууллаа" хэмээсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн билээ.
Тэгвэл Б.Одсүрэн даргыг айлгаж, олны анхааралд өртөөд байсан уг тоглоомыг хөхний хорт хавдараар эгчийгээ алдсан эмэгтэй бүтээсэн байна. Тухайн эмэгтэй эгчийгээ таалал төгссөнөөс дараа тал дүүрэн хөх зүүдлээд уг тоглоомыг бүтээсэн аж.