Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Хэнтий, Дорнодын хойд хэсгийн газар тариалангын бүс нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:
Маргааш өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 09 дүгээр сарын 25-наас 09 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга, 26-28-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.