ШУТИС-ийн харьяа сургуулийг Өмнөговь аймагт байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын баг Өмнөговь аймагт ажиллажээ. Энэхүү салбар сургуулийг "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ШУТИС-тай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх юм.