Дундговь аймгийн Онцгой байдлын газраас цаг үеийн нөхцөл байдалд тохируулан аюул ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан өрх гэрт “Өрхийн аюулгүй байдал” сургалтыг хүргэн ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд Сайнцагаан сумын дөрвөн багийн малчин өрхийн төлөөлөлд өрхийн аюулгүй байдлыг хангах, өрхийн эрсдэлийг үнэлж бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах талаар зөвлөмж өгч “Малчин аранз”-ыг хүргэжээ. Тус аранзыг өнгөрсөн өвөл, хаврын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, “1998 нэг үеийнхэн” төрийн бус байгууллагынхан санаачлан Онцгой байдлын газарт хүлээгэн өгч байсан аж. “Малчин аранз”-д үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу малчин өрхөд яаралтай үед хэрэглэгдэх гар чийдэн, анхны тусламжийн багц, дулаан баригч, нано хөнжил, дохионы пуужин, луужин зэрэг зүйлс багтдаг байна.