Халиун багийн Уушгийн гарам гэх газар Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбож, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон иргэн живжээ.
Дуудлагын дагуу Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэртэй унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид өчигдөр Сэлэнгэ аймгийн Орхон сум Халиун багийн Уушгийн гарам гэх газраас зүүн зүгт Зүйлийн гол гэх газар хүртэл 20 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрлийн ажиллагааг зогсоосон байна.