Улсын онцгой комисс, Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх аравдугаар сарын олон улсын нислэгийн хуваарийг гаргажээ. Хуваарийн дагуу ирэх сард 37 нислэг хийхээр төлөвлөсөн байна.
Вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэнийг тусгаарлахгүй бөгөөд тусгаарлах байрны хуваарилалтаас илүү тооны зорчигч тээвэрлэн ирсэн тохиолдолд үүсэн гарах зардал, холбогдох арга хэмжээг тухайн тээвэрлэгч хариуцна хэмээн Улсын онцгой комиссоос анхааруулжээ.