зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, уян хатан зохицуулалт хийх хэрэгтэй байна"

2021-9-25
0
ЖИРГЭХ

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


Ирэх сарын 25-н гэхэд өвөлжилтөд шаардлагатай бодис, давс зэргийг нөөцөлнө

-Шугам сүлжээний засвартай холбоотойгоор зарим өрхийн халуун ус ирээгүй байгаа. Энэ асуудал хэзээ шийдэгдэж, айлууд халуун устай болох вэ?

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: -Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 57 орон сууцны барилга, дөрвөн сургууль, нэг цэцэрлэг халаалтаа аваагүй байна. Үүний дотор шугам сүлжээний засвараас үүдэн халаалтаа аваагүй 40 барилга бий. Шугамд гэмтэл гарч, засвар хийж байгаа. Мөн төлбөрөө төлөөгүй есөн барилга, байгууламжийн халаалтыг өгөөгүй. Зарим аж ахуй нэгж аравдугаар сарын 1-ээс халаалтаа авмаар байна гэх хүсэлт ирүүлсний дагуу халаалтыг нь өгч эхлээгүй байна.

-Сургууль, цэцэрлэгийн 13 барилгын гаднах болон доторх инженерийн шугам сүлжээ, дээврийн засварын ажлыг зайлшгүй хийх шаардлагатай ч мөнгөгүй гэж байна. Засвар хийж чадахгүй бол эдгээр байгууллага өвөл хөлдөх үү.  Асуудлыг яаж шийдэх вэ?

-Ерөнхий боловсролын сургууль болоод цэцэрлэгүүдийн шугам сүлжээ их муудсан. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлуудын талаар хэлэлцдэг. Ийнхүү тухайн жилийн өвөл хүндрэл үүсэж болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагуудын шугам, сүлжээг Засаг даргын нөөц хөрөнгөөс төсөв гарган засварладаг. 2017-2020 оны хооронд нийт 113 сургууль, цэцэрлэгийн шугам, сүлжээг зассан байна. Ингэснээр өвөлдөө ямар ч шугам, сүлжээний асуудалгүй өвөлждөг юм. Энэ жил 13 сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээнд засвар хийх хэрэгтэй гэх тооцоо гарсан. Засвартай холбоотой санхүүгийн асуудлууд төсвийн тодотголоор шийдэгдэнэ. Эдгээр барилгыг дотор нь эрэмбэлэн шат дараалалтайгаар засварлаж байгаа. Тус 13 барилгын халаалт хэвийн ажиллаж байгаа. Гагцхүү өвөл шугам, сүлжээнд нь гэмтэл, хүндрэл үүсэж магадгүй гэх үүднээс болгоомжилж, засвар хийхээр жагсаалтад оруулсан юм.

-Давс болон бодисын тендер зарлан, шалгарсан компанитай гэрээ байгуулсан. Хэдэн тонн давс, бодис импортлон нийлүүлэх вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд жилдээ нийт 4200 гаруй тонн тусгай зориулалтын бодис, 4000 гаруй тонн давс нөөцөлдөг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот 1700 гаруй тонн тусгай зориулалтын бодис, 500 гаруй тонн давсны нөөцийн үлдэгдэлтэй байна.  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2000 тонн тусгай зориулалтын бодис, 600 тонн давс авахаар тендер зарласны дагуу гүйцэтгэгч байгууллага нь шалгарсан. Үүний дагуу аравдугаар сарын 25 гэхэд ОХУ-аас шаардлагатай давс, бодисыг оруулж ирэх ёстой гэж заасан байгаа. Мөн дүүргүүд рүү харьяа орон сууцны доторх зам, туслах замуудын арчилгаа бүрэн шилжих бөгөөд дүүрэг өөрийн хөрөнгөөр замын арчлалтыг шийднэ.

Ж.Сандагсүрэн: Цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байна

-Гурван настнуудыг цэцэрлэгт нэмж авна хэмээн БШУЯ-наас мэдээлсэн. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ?

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: Өнөөдөр цэцэрлэгүүдээр явж нөхцөл байдалтай танилцсан. Одоогоор цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байна. Хүүхдүүдийн ирц бага байгаа гэсэн үг. Гурван настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах чиглэлээр ямар нэг ажил нийслэлд хийж эхлээгүй байна. БШУЯ-наас чиглэл ирвэл уг ажлыг тухай бүрд нь зохион байгуулаад явна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -Боловсрол, шинжлэх ухааны сайдтай Нийслэлийн Боловсролын газар хамтраад тус салбарт хийх гэж буй шинэчлэлттэй холбоотой асуудалд нэгдсэн нэг ойлголттой болохоор ажиллаж байна. Уг хоёр байгууллага удирдлага, зохион байгуулалтынхаа хувьд бодлого, чиглэлдээ хамтрах, илүү нягт ажиллах ёстой.  Монгол Улсын боловсролын салбарын 50 хувь нь Улаанбаатар хоттой хамаарал бүхий үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайдын бодлогоос зөрсөн бодлого байх ёсгүй. Бодлого, үйл ажиллагааны хэмжээнд нэгдсэн нэг байр суурьтай ажиллах ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа.

Д.Сумъяабазар: “Эрчис ойл” компанид хувийн оролцоо байхгүй гэдгийг хатуу хэлмээр байна

-Хотын даргын хамаарал бүхий  “Эрчис ойл” компани 100 тэрбум төгрөгийн шатахууны эрсдэлийн сан байгуулсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-Шатахуунтай холбоотой асуудал сүүлийн үед иргэдийг маш ихээр бухимдуулж байгаа. АИ-92 бензиний хэрэглэгчийн 70 хувь нь нийслэлд бий. Шатахууны томоохон зах зээл нь Улаанбаатар хот гэсэн үг. Нөөцийн асуудлыг ийм хэмжээнд хүргэнэ гэдэг бол дордсоны шинж гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байсан хүний хувьд харж байгаа. “Эрчис ойл” компанитай холбоотой асуудлыг зарим сэтгүүлч өөрсдийн өнцгөөс мэдээлэн, нийгэмд худал ташаа ойлголт түгээж байна. Тухайн компанийн дотоод зохион байгуулалтын талаар ямар ч мэдээлэлгүй мөртлөө буруу зөрүү мэдээлэл өгч, хүнийг гутаан доромжилж байгаад маш их харамсаж байгаа. “Эрчис ойл” компанийг байгуулснаар өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг тогтворжуулах бодлого гаргасан. Үүний үр дүнд тухайн үед намайг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхад шатахууны үнийг тогтвортой түвшинд барьсан. Ингэснээр 52 тэрбум төгрөгийг ард түмнийхээ халаасанд үлдээж чадсан юм. Үнэ тогтвортой байсан, цаашдаа ч тогтвортой байх бололцоотой байлаа. Харамсалтай нь тухайн үед байсан төрийн бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлж чадаагүйн улмаас үнийн асуудал дээр цэвэр бодлогын алдаа гарсан гэж харж байна. Үүнээс үүдэн хангамжийн асуудал дээр ч цэвэр бодлогын алдаа гарлаа. Үнийн хамгаалалт дээр хийсэн гэрээг үргэлжлүүлсэн бол өнөөдөр АИ-92 бензин 1600 төгрөгөөс дээш өсөхгүй байсан юм. 1550-1600 төгрөгийн хооронд үнийг барих боломжтой байлаа. Үүнтэй уялдаад шатахууны хангамжийн асуудлыг тогтвортой барих бүрэн бололцоотой байв. Зөв зүйлүүд дээр нь төрийн залгамж халааг үргэлжлүүлэх ёстой гэдэг нь үүнээс харагдаж байна. Шатахууны нөөц бол байгаа. Тодруулбал, 17 мянган тонн буюу хагас сарын хугацаатай шатахууны нөөц хангалттай бий. Шатахууны салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуй нэгжүүд хэт болгоомжлон, бензин хилээр орж ирэхгүй байх магадлалтай гэж урьдчилан сэргийлсний улмаас ийм асуудал үүссэн гэж харж байгаа. “Эрчис ойл” компанид хувийн оролцоо нэг ч байхгүй гэдгийг хатуу хэлмээр байна. Тус компани бол газрын тосны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулах чиг үүрэг бүхий газрын тосны үйлдвэр дор худалдааны эрхтэйгээр байгуулсан охин компани. Олон улсад газрын тосны үйлдвэрийн гаргасан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд худалдаалах эрхтэй охин компаниуд байдаг. Үүний нэг жишээ нь "Роснефть". Энэ бол ирээдүйг харсан зөв алхам байсан гэдгийг өөрийн зүгээс баттай хэлмээр байна. Үүнд ямар нэг хувийн сонирхол байхгүй. Хувийн сонирхлоор орох, оруулах ямар ч боломж байдаггүй гэдгийг хэлье.

-Нийслэлийн энэ оны төсвийн гүйцэтгэл ямар түвшинд байна вэ?

-2021 оны нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад тааруу байна. “Ковид 19”-тэй холбоотойгоор аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээж, хаасны улмаас тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл гарсан. Нийслэлийн гол суурь орлого буюу нийт төсвийн 60.5 хувийг хүн амын орлогын татвар бүрдүүлдэг. Мэдээж аж ахуй нэгж байгууллагуудаас уг орлого бүрдэнэ. Одоогоор нийслэлийн төсвийн орлогыг төрийн албан хаагчийн цалингийн суутгал л бүрдүүлж байна гэхэд буруудахгүй. Тэгэхээр цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх боломж хумигдсан гэсэн үг. Иймд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, үе шаттайгаар нээн, уян хатан зохицуулалтыг хийх хэрэгтэй байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: -Наймдугаар сарын байдлаар нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө 84 хувьтай хэрэгжиж байна. Хотын дарга төсвийн орлогын тасалдлын талаар ерөнхий мэдээлэл өглөө. Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болж 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг чуулганаар хэлэлцүүлэхээр тогтлоо. УИХ-аар баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийслэлийн үйл ажиллагаа, дотоод төсөв, зардалтай холбоотой асуудлуудад өөрчлөлт хийхээр болж байна. Аравдугаар сарын 7-нд НИТХ хуралдаж, төсөвт тодотгол хийнэ. Одоогоор Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай 2022 оны нийслэлийн төсвийн талаар хэлэлцэж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээ хүрч чадахгүй байна. Иймэрхүү асуудалтай холбоотойгоор хотын стандартыг хэрхэн тогтоох вэ?

 -Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан дэд бүтцүүд үнэхээр хангалтгүй байгаа нь үнэн. Одоо байгаа замууд явган хүнд зориулсан таатай нөхцөлийг бүрдүүлж чадаагүй. Ирэх жил хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод явган хүнд зориулан дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр тусад нь нэгж гарган, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн. Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчиход саадгүй байх, автомашины замтай огтлолцох огтлолцлыг цөөрүүлэх тал дээр бид бүхэн анхааран ажиллаж байгаа.

Б.Бямбадорж: Коронавирусээр эрүүл мэндийн салбарынхан ихээр өвчлөн, хүний нөөцийн хомсдол үүсэж байна

-Коронавирусийн тохиолдлын тоо нэмэгдэж, эмнэлгийн ор хүрэлцэхгүйн улмаас иргэд гэртээ нас барж байна. Орны хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бий юү?

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: -Өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын 194 сургуулиас 1000 гаруй тохиолдол илэрсэн. 141 цэцэрлэгээс 171 тохиолдол, 31 их, дээд сургуулиас 469 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын тохиолдол бүртгэгдсэн үед бусдад халдаахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр ажиллаж байгаа. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг тус бүрд баг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудад 5832 ор дэлгэсэн. Гэвч бодит байдалд 6600 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. 113.7 хувийн ачаалалтай ажиллаж байна гэсэн үг. Одоогоор нэн яаралтай хэвтэх шаардлагатай 200 орчим хүн нийслэлд бий. Харин зайлшгүй хэвтэх заалттай 800 орчим иргэн байна. Коронавирусийн энэ удаагийн давлагаагаар эрүүл мэндийн ажилчид ихээр өвчлөн, хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа. Үүнээс үүдэн өвчний аюулгүй байдал алдагдан, эмчилгээ тасалдсанаар ор дэлгэхэд хүндрэл үүсээд байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • мгл (192.82.64.147)
    энэ хотын дарга ингэх гэж бна тэгэх гэж бна тийм явцдаа ийм явцдаа бна гэх шиг дандаа боловсрол нимгэнтэй хүний яриа хийх юм эхнэр нэг удаа чи ингэж юм мэддэг хүн шиг шаах хэрэг бнау гэж хэлсэн удаатай гэсэн
    2021 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.16.134)
    zaa ene MULGUU MAL YUCH HAMAAGUI YARIJ L BAIVAL BOLNO GEJ BODDOG YUMUU YURUU CH HAMAAGUI SHAAJ OROH YUMAAAA
    2021 оны 09 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав
    10 цаг 10 мин
  • Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
    10 цаг 18 мин
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
    10 цаг 40 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    11 цаг 10 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    11 цаг 32 мин
  • Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
    11 цаг 37 мин
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
    12 цаг 9 мин
  • Б.Мягмар: 15 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна
    12 цаг 30 мин
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    14 цаг 21 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    15 цаг 4 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    15 цаг 25 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    15 цаг 38 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    15 цаг 51 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    16 цаг 6 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    16 цаг 25 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    16 цаг 26 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    16 цаг 54 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    16 цаг 55 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    17 цаг 4 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    17 цаг 32 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК