Намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр дэлхийн алдарт бөх, гавьяат тамирчин О.Насанбурмаа гал голомтоо бадраалаа. Түүний нөхөр С.Доёддорж нь аймгийн начин цолтой, мөн бөх хүн. Тэд амьдралд ганц тохиох баярт мөчөө дотнын нөхөд хийгээд спортын хамтран зүтгэгчидтэйгээ цомхон хүрээнд тэмдэглэжээ. Монголын спортын отгон хос С.Доёддорж, О.Насанбурмаа нарын хуримын 24 фото агшиныг уншигч танаа хүргэе.
Сэтгэгдэл (6)