Будапешт-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг өнөө өглөө 07:34 цагт “Чингис хаан" нисэх буудалд газардлаа. Нислэгээр 29 зорчигч, 1190 кг тээштэй буужээ. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 26, дагаж гарсан хүүхэд гурав, нийт 29 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Нийт 27 хүнээс ХӨСҮТ-ийн найман хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авах үед дөрвөн алба хаагч ажиллалаа. Өнөөдөр мөн 08:24 цагт Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг газардаад байна.
Сэтгэгдэл (1)