Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, Цагаан голын 30 метр урт төмөр бетон гүүр, 6.3 км хайрган хучилттай авто замын барилга ашиглалтад оржээ. Уг зам, гүүрийн ажлыг 8.6 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан байна. Төмөр бетон гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийг “ГБЭТ” ХХК боловсруулсан бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК, техник технологийн хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын баг ажилласан байна.