Манай улс коронавирусний халдвартай нүүр тулаад жил орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарынханы ачаалал их, хүний нөөцийн асуудал хөндөгдөж байгаа талаар албаныхан мэдээлдэг.
Тэгвэл эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Үүнээс үүдэн 600 орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгаа талаар өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээллээ.
Р.Алтан