Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токиогийн олимпын наадмаас медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч болон шүүгчдэд шагнал урамшуулал олгосон. Засгийн газраас олимпын мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаейд 60 сая төгрөг, хоёр өрөө байр гардуулсан юм. Тэрбээр үүнийхээ дараа баярын сэтгэгдлээ хуваалцав.
Саеид Моллаей "Сайн байцгаана уу? Монголчуудаа. Олимп, паралимпын медальтнуудад өнөөдөр хүндэтгэл үзүүлж, хүлээн авсанд маш их баяртай байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад баярлалаа. Олимпын медальтан, тамирчдыг ийнхүү хүлээн авч, дэмжиж байгаад талархаж байна. Нилээн хэд хоногийн өмнө намайг Герман руу явсан, тус улсаас иргэншил хүссэн гэх мэдээлэл гарсан. Би Монголын пасспорттой. Монгол иргэншилтэй хэвээрээ байгаа. Миний хүртсэн медаль бол монголчуудынх. Худал мэдээлэлд битгий итгээрэй гэж хүсэж байна. Зарим үед би Германд амьдарч байгаа ч миний эх орон бол Монгол. Дараагийн Парист болох олимпоос сайхан мэдээ авчрах болно. Бүх зүйлээр дэмжиж, тусалж байгаа бүх монголчууддаа баярлалаа" гэлээ.
Р.Алтан