Сураггүй алга болсон хүүг хайж байна. Тодруулбал, есдүгээр сарын 23-нд буюу дөрөв хоногийн өмнө 11 настай У.А гэх хүү гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Хүү тухайн өдрийн 10:00-12:00 цагийн үед Баянзүрх дүүргийн есдүгээр хороо Шархадны 20-318а тоотоос гараад алга болсон байна. Хүү халимаг үстэй бор царайтай аж. Алга болох үедээ хар өнгийн цамц, пүүз, улаан өмдтэй байжээ.
Хүүг харсан хүн байвал цагдаагийн байгууллагын 102, 94164001 дугаарт мэдээлэл өгнө үү.