ЗХЖШ-ын даргын тушаалаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд "Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021" буухиа тэмцээнийг энэ сарын 23-24-нд зохион байгууллаа. "Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021" буухиа тэмцээн нь хоёр дахь жилдээ болов. Тэмцээнд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Агаарын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн удирдах газар, Цэргийн төв эмнэлэг зэрэг 16 багийн 96 тамирчин өрсөлдсөн юм. Уг тэмцээнд баг тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд эхний өдөр багаар ажиллах даалгавар биелүүлсэн бол хоёр дахь өдөр багийн ахлагч, сувилагч, эмнэлгийн зааварлагч, жолооч-дамнуургачины мэргэжлийн үйл ажиллагааны төрлөөр үүрэг гүйцэтгэн өрсөлдлөө. Тус тэмцээнд ХХЕГ-ын баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цом гардан авсан байна.