Эрүүл мэндийн яамны коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт буюу есдүгээр сарын 27-ны өдөр 2153 хүнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдолын 1204 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Харин 949 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай нь өнгөрсөн 24 цагт коронавирусний хүндрэлийн улмаас 17 хүн нас барлаа.
Өнгөрсөн 24 цагт 7262 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)