Сураггүй алга болсон хүүг эрэн хайж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, есдүгээр сарын 23-нд 11 настай У.А гэх хүү гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Хүү тухайн өдрийн 10:00-12:00 цагийн үед гэрээсээ гараад алга болоод байсан юм. Тэгвэл тус хүүг олсон байна.