Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн соёрхолт зохиолч Сономын Удвалын 100 жилийн ойн хүрээнд "Уран үгсийн чуулган-2021" яруу найргийн наадам өнөөдөр Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт болж байна. Энэ үеэр төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын гэр зургийн үзэсгэлэн, “Халхын Цогт хунтайжийн түүх соёл” номын нээлтийн ёслол болов. Мөн тус аймгийн Төв номын санг зохиолч С.Удвалын нэрэмжит болгожээ. Тэгвэл "Уран үгсийн чуулган-2021" яруу найргийн наадмын тэргүүн шүлэгчийг өнөөдөр 17:00 цагт тодруулах аж.