Баянгол дүүрэг, 17, 18-р хороо, Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх (Модны 2-ын голын зам) 1,06км автозамыг өргөтгөх, шинэчлэлтийн ажлыг 2021 оны есдүгээр сарын 29-ний 06:00 цагаас аравдугаар сарын 02-ны 06:00 цаг хүртэл хийх юм байна. Иймээс уг хэсгийн замыг хааж байгаа тул жолооч нарыг бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.
Уг ажлын дараагаар тухайн замын 2 талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжлэн хийгдэх юм байна.