УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар “Токио-2020” олимпын наадмын Хүндийг өргөлтийн тэмцээнд шүүгчээр ажилласан Сүхбаатар аймгийн уугуул, Олон улсын хүндийг өргөлтийн холбооны нэгдүгээр зэргийн олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэлийг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлжээ.
Л.Одгэрэл нь “Токио-2020” олимпод Монголоос ажилласан таван шүүгчийн нэг бөгөөд хүндийг өргөлтийн төрлийг шүүсэн анхны монгол шүүгч юм.
Р.Алтан